Кубын удирдагчийн охин ярилцлага өгчээ

img

Кубын удирдагч Раул Кастрогийн охин Мариела Кастро Британийн “ВВС” агентлагт ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагынхаа үеэр “Кубын дараагийн удирдагч манай гэр бүл дотор бий” хэмээн мэдэгджээ.

 

 

“Нэг гэр бүлийн засаглал энэ улсад хэдэн жил үргэлжлэх бас оршин тогтнох вэ?” хэмээн хөтлөгч асуухад Мариела “Ард түмэн өөрсдөө  шийдвэрлэх болно. Нэг намын засаглал уу эсвэл олон уу гэдгээ өөрсдөө сонгох хэрэгтэй” хэмээн хариулсан аж.

 

Мариела өнгөрсөн хугацаанд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхийг шаардаж, олон удаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байсан юм.

 

Коммунист хөдөлгөөний эцэг гэгдэгч Фидель Кастро өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 90 насандаа таалал төгссөн юм. Кастро тус улсыг хагас зуун жил удирдсан билээ.

 

Биеийн эрүүл мэндийн улмаас 2008 онд төрсөн дүү Раул Кастрод эрх мэдлээ шилжүүлэн өгчээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Соц нийгмийг магтан дуулагчид Куба, солонгосыг харж байна уу. Манайх тэр чигээрээ удсан бол Ц.Зориг гэж монгол хэл мэддэггүй удирдагчтай болох байж дээ.
2017-05-05