Монголын говийн элсэн шуурга Бээжинг нөмөрчээ

img

 

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо элсэн шуурга шуурсаны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдсан байна. Нислэгийн компанийнхан аюулгүй байдлын үүднээс нислэгүүдээ цуцалж эхэлжээ. Өчигдөр л гэхэд 50 гаруй нислэгийг цуцалсан аж.

 

Монгол болон Өвөр Монголоос үүдэлтэй элсэн шуурга Бээжин хотноо хүрсэн талаар албаныхан мэдээллээ. Бээжингийн эрх баригчид жирэмсэн эх, хүүхэд болон өндөр настануудыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна.

 

 

Хятадын Цаг уурын хүрээлэнгээс “Өчигдөр дэгдсэн элсэн шуургын улмаас 1.63 сая хавтгай дөрвөлжин километр газар нутгийг хамарсан. Үзэгдэх орчин тааруу. Ойрын хугацаанд бороо орохгүй учир нийслэл хотноо хуурайшилт явагдах эрсдэлтэй” гэж мэдэгджээ.

 

Бээжингийн агаар дахь /PM2.5/ тоосонцор шоо метр тутамд 630 микрограм болж нэмэгдсэн байна. ДЭМБ, тоосонцрын хэвийн хэмжээг 10 микрограмаас хэтрэхгүй байх гэдэг. Харин өчигдөр 20.00 цагийн орчимд 905 микрограм болж, аюултай түвшинд хүрчээ.

 

Бээжингийн иргэн, 16 настай охин “Ройтерс” агентлагт “Амны хаалт зүүхгүй бол амьсгалж чадахгүй байна” гэж ярьжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

goy goy:
hytadad tsunami boloosoi
2017-06-29
хэхэ:
за болж дээ хахаха
2017-05-08
Zochin:
Oorsdiinh ni hiisen gai mongoliin shoroo gj yu tenegt.d bgaaiin. Hytadiin baigalaa tsolmoj tsoljiltond oruulsanii gai. Beejin ugaasaa l shoroon shuurganii gazar. Ovor mongoliin gazariig hair nairgvi edelsenii hariu. Manai mongoliin omno zuun hesgiig bas merseer bna. Ingeheer hoinoos ni shoroogoor nomorloh.s oor yahav . Haa gazariig moljson hogiin har boosnvvd vrjvvleg geniig ni ustgald oruulmaar uls shvv.
2017-05-06
Зочин:
Цагаан хэрэм барьтал нь чичрүүлж байсан нь үнэн болой.
2017-05-05
Монгол:
Элсээрээ дарж алнаа гэж
2017-05-05
Зочин:
Элсээрээ дарж алнаа гэж
2017-05-05
Зочин:
Хөх Монголыг минь Хөх тэнгэр мөнх эвээдэг юм Бид чинь тэнгэр заятай тэнгэрийн хөх тамагтай хүмүүс
2017-05-05
АРД:
АРГАГҮЙ Л ТЭНГЭРЛЭГ УЛС ШҮҮ??? ДЭЛХИЙ АЙДАГ ХЯТАДЫГ ГАНЦХАН УДААГИЙН ШОРООН ШУУРГААР ТЭВДҮҮЛЖ БАЙНА ДАА ???? ХА ХА ХА
2017-05-05
Зочин:
Хохино манай салхины дор байнгал шороонд дараатай байх хувь тавилантай ккк
2017-05-05
po:
hytadiig mongoliin els ezelchihiin bish v xexe...
2017-05-05