Өнгөт арьстай хүүг хөнөөсөн цагдаа илчлэгджээ

img

АНУ-ын Техас мужийн Даллас хотын иргэн 15 настай Жордан Эдвардс гэх хүү энэ сарын 2-нд амиа алдсан байдалтай машинаасаа олдсон юм.

 

 

Хүүг гэмт этгээдүүд бус цагдаагийн ажилтан хөнөөсөн нь олныг цочирдуулсан билээ. Жорданыг машиндаа байхад нэгэн цагдаагийн ажилтан ирж, буудсан гэнэ. Хүү зэвсэггүй бас ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй гэдгийг олон гэрч баталжээ. Уг үйл явдлын улмаас хүүгийн эцэг, эх болон хотын олон мянган өнгөт арьстнууд Даллас хотын Цагдаагийн байрны гадна жагсч, хүүг хөнөөсөн алуурчин цагдааг илчлэхийг шаардсан юм.

 

Тэгвэл хүүгийн аминд хүрсэн цагдаагийн ажилчны гэрэл зураг болон хувийн мэдээлэл нь орон нутгийн хэвлэлүүдээр цацагдаж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Хүүгийн аминд хүрсэн цагдааг Роу Оливер гэдэг байна. Тэрбээр уг хэргээс 12 өдрийн өмнө хүүтэй болжээ. Өмнө нь нэг удаа гэрлэж байсан бөгөөд цагдаагийн байгууллагад 10 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн аж.

 

Тэрбээр хүүгийн аминд хүрсэн шалтгаанаа тайлбарлаагүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ардчилал гэж яг vvнийг хэлдэг юм билээ!! Манай хэд ийм л болгох гээд vзээд 27 жил боллоо доо!
2017-05-06
Зочин:
Ардчилал гэж яг vvнийг хэлдэг юм билээ!! Манай хэд ийм л болгох гээд vзээд 27 жил боллоо доо!
2017-05-06
Зочин:
Ардчилал гэж яг vvнийг хэлдэг юм билээ!! Манай хэд ийм л болгох гээд vзээд 27 жил боллоо доо!
2017-05-06
Зочин:
Asuudal baisan baij taaraa shvv dee
2017-05-05
зочин:
АНУ бол ардчиллын орон гэхдээ цагдаа нарын хүчээр ийм байдаг. Цагдаа нар жилдээ 600 гаруй хүнийг зүгээр зэвсэггүй үед нь хөнөөсөн байдаг. Үүнийг эсэргүүцээд яаж ч чаддаггүй
2017-05-05