Марин Ле Пен рүү өндөг шиджээ

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд хамгийн санал авсан хоёр нэр дэвшигч болох хэт барууны үзэлтэн “Үндэсний фронт” намын дарга Марин Ле Пен болон Эммануэль Макрон нар өчигдөр халз мэтгэлцсэн билээ.
Тэгвэл Марин Ле Пен өчигдөр халдлагад өртсөн талаар “www.dailymail.co.uk” сайд мэдээллээ. Тэрбээр сонгогчидтойгоо уулзалт хийж байхад үл таних этгээдүүд нэр дэвшигч рүү өндөг шидэж, танхайрчээ. Нэг өндөг нэр дэвшигчийн толгойг онож, үсийг нь бохирдуулсан байна.
Цагдаагийнхан өндөг шидсэн этгээдийг саатуулсан талаараа уламжлав.
Урьдчилсан санал асуулгад Марин Ле Пен 21.6 хувь, Эммануэль Макрон 23.8 хувийн санал авсан. Хоёр нэр дэвшигч 50 дээш хувийн санал авч чадаагүй учир хоёр дахь санал хураалт энэ амралтын өдөр зохион байгуулагдахаар болсон юм. Нэр дэвшигчид 160 минут халз мэтгэлцэхээс гадна үзэгчдийн зарим сонирхсон асуултад хариулт өгчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ