Иванка Трамп номоо гаргана

img

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампийн хүүхдүүдээс хамгийн алдартай гэгддэг Иванка Трамп номоо гаргахаар болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр номондоо хувийн амьдралынхаа талаар өгүүлэхээс гадна өнгөрсөн онд зохион байгуулагдсан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын талаар бичихээр болжээ.

 

Түүний эцэг тэрбумтан Дональд Трамп сөрөг хүчин Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж, саналын тоогоор бус мандатын тоогоор ялалт байгуулж, АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

 

Трамп Цагаан ордонд нүүж ирсэнийхээ дараа Иванкагийн нөхөр Жерэд Кушнерийг ахлах зөвлөхөөрөө сонгосон бол уг үйл явдлын дараахан мөн охиноо Ерөнхийлөгчийн зөвлөхөөр сонгосон билээ. Иванкагийн ажлын өрөө Цагаан ордонд байрлахаас гадна тэрбээр ямар ч зөвшөөрөл авахгүйгээр улсын нууцын зэрэглэлтэй материалтай танилцах боломжийг Трамп олгожээ.

 

Иванкагийн ном энэ оны эцсээр хэвлэлтээс гарах гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ