400 гоолын эзэнд хүндэтгэл үзүүлэв

Испанийн Реал Мадрид багийн супер од Криштиану Роналду өнгөрсөн лхагва гарагт Атлетио Мадрид багийн эсрэг гялалзсан тоглолтыг үзүүлсэн. Аваргуудын лигийн хагас шигшээд таарсан хоёр багийн тулаан 3.0-ээр өндөрлөсөн бөгөөд бүх гоолыг Португал залуу оруулжээ. Энэ нь түүний хувьд түүхэн амжилт тогтоосон мөч байсан бөгөөд Реал Мадрид багийн түүхэнд 400-аас дээш гоол оруулсан анхны бөгөөд цорын ганц тоглогч болсон юм.
Тэгвэл өчигдөр багийн Ерөнхийлөгч Флорентино Перес бэлтгэл дээр ирж, Роналдуд 400 дахь гоолын дурсгалын өмсгөлийг гардуулан өгчээ.
2009 оноос хойш Испанийн багт хүчин зүтгэж байгаа Роналду нийт 390 тоглолтод оролцож, 402 гоолыг оруулаад байгаа. Ла лигт 280, Эзэн хааны цомд 22, Европын тэмцээнд 91 гоолыг оруулсан бол бусад тэмцээн уралдаануудад нийт 9 гоолыг оруулсан байна.
Г.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ