“Их хотын амьдрал” цуврал албан ёсны эрхтэйгээр “Moviebox” сувгаар...

Хөгжилтэй, дэггүй, ганц бие дөрвөн бүсгүйн сонирхолтой түүхээр дахин аялах боломжтой боллоо. “Moviebox” киноны төрөлжсөн суваг нэгэн цаг үед Монголын үзэгчдийг байлдан дагуулж байсан алдарт “Их хотын амьдрал” цувралыг “CBS” телевизийн албан ёсны эрхтэйгээр үзэгчиддээ хүргэж байгаа билээ.
“Их хотын амьдрал” цуврал нь “Эмми” наадмаас 4 шагнал хүртэж, 2001 оны шилдэг инээдмийн цувралаар шалгарч байжээ. Мөн кино урлагийн томоохон наадам болох “Алтан бөмбөрцөг” наадмаас 3 жил дараалан шилдэг инээдмийн цувралаар шалгарч, гол дүрийн жүжигчин Сара Жессика Паркер шилдэг эмэгтэй жүжигчин, Ким Кэттролл шилдэг эмэгтэй туслах дүр гээд нийтдээ 8 удаа шагнал хүртсэн байдаг. Тус цуврал нь кино мэдээллийн “IMDB” сайтын 83.000 хэрэглэгчээс 10.0\7.0 гэсэн өндөр үнэлгээг хүртсэн шилдэг цувралуудын нэг юм.
Нью-Йорк хотод амьдардаг, 30 гарч яваа, ганц бие дөрвөн найз бүсгүйн амьдрал тэр дундаа эмэгтэйчүүдийн эрх чөлөөт амьдралыг хөгжилтэй, адал явдалт байдлаар үзүүлсэн “Их хотын амьдрал” цуврал үзэгч таныг огтхон ч уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.
“Их хотын амьдрал” романтик, инээдмийн цувралыг өдөр бүр 20:30 цагаас “Moviebox” сувгаар хүлээн авч үзээрэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ