Террористуудад хулгайлагдсан 82 охиныг суллажээ

img

Нигерийн армийнхан хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн барьцаанд байсан сурагч охидыг чөлөөлсөн талаар тус улсын Ерөнхийлөгч мухаммеду Бухаригийн хэвлэлийн төлөөлөгч баталжээ.

 

 

Армийнхан 82 охиныг суллаж, албаныхан хүлээлгэн өгчээ. Охидыг Нигер, Камеруны хил орчмоос олсон байна. Өнөөг хүртэл 195 охин сурагггүй байгаа гэв.

 

Террористууд өнгөрөгч 2014 оны долоодугаар сард Борно мужийн Чибок тосгоноос сургуулийн насны 272 охиныг хулгайлсан юм.

 

Тус бүлэглэлийн тэргүүн хулгайлсан охидоо тэд дайчидтайгаа гэрлүүлэхээс гадна хил давуулан зарахаа мэдэгдсэн. Мөн зарим охидыг террорист ажиллагаанд амиа золиослогч болгоно ашигласан болохыг тогтоогоод байна.

 

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард армийнхан дээрх охидтой хамт хулгайлагдсан нэг охиныг олсон юм.  Охин хулгайлагдсаныхаа дараа “Боко Харам” бүлэглэлийн гишүүнтэй хүчээр гэрлэж, охинтой болжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хаха:
суллажээ гэнээ хахаха
2017-05-08