Исламын улсын тэргүүн амиа алджээ

img

Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн Афганистан дахь салбарын тэргүүн цэргийн ажиллагааны үеэр амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Уг мэдээллийг Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Ганигийн хэвлэлийн төлөөлөгч баталсан байна.

 

Афганистаны армийнхан өнгөрөгч сараас Нангарар мужид террористуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулах болсон билээ. Исламын улсын толгойлогч Абдул Хасиб арван өдрийн амиа алдсан гэв.  Пентагон "Абдул Хасибыг өнгөрсөн сард амиа алдсан" хэмээн мэдэгджээ.

 

Нийслэл Кабул хотноо байрлах цэргийн эмнэлэгт энэ оны эхээр террорист халдлага болсон. Уг халдлагын улмаас 30 хүн амиа алдсан билээ. Энэхүү халдлагыг Афганистаны эрх баригчид Адбул Хасибыг захиалсан хэмээн үзэж, тус бүлэглэлийн эсрэг хэрэгжүүлж буй цэргийн ажиллагаагаа улам эрчимжүүлсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хэхэ:
тамын хүүхэд
2017-05-08