Дэмжигчдийн мөргөлдөөн

img

 

Грекийн хөлбөмбөгийн цомын тэмцээний шигшээ тоглолт энэ амралтын өдөр болж өндөрлөлөө. Энэ жилийн финалд ПАОК-АЕК Афин гэсэн супер лигийн багууд шалгарч үлдсэн юм. Тоглолт Волос хотод болсон бөгөөд 2:1 харьцаатай ПАОК баг хожиж, цомын эзэн болжээ. 81 дэх минутанд отон тоглолтоос орсон гоолыг шүүгч тооцсонд Афин хотын багийн дэмжигчид бухимдаж, мөргөлдөөний эхлэл тавигджээ.

 

Ингээд тоглолт дуусмагц хоёр багийн дэмжигчдийн хооронд хүчтэй мөргөлдөөн болжээ. Цэнгэлдэх хүрээлэнд эхэлсэн ультра фэнүүдийн мөргөлдөөн хотын гудамж хүртэл тэлж, хагас цагийн хугацаанд үргэлжилсэн байна.

 

Хэдийгээр цагдаа, хүчний байгууллага хурдан хугацаанд үүргээ гүйцэтгэсэн ч мөргөлдөөний үеэр 40 орчим хүн гэмтэж бэртсэн байна.   Тэдний 10 нь шууд эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд хоёр хүн маш хүнд гэмтэл авчээ.  

 

Цагдаагийн байгууллагаас мэдээлсээр хүнд гэмтэл авсан хоёр хүний нэг нь хутгатай довтолгоонд өртсөн гэжээ. Мөргөлдөөний үеэр зарим фэнүүд утаат бөмбөг, нулимс асгаруулагч зэрэг химийн бодисыг ашигласан байна. 

 

Г.Баяраа

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ