Макларен баг тоглоомчдыг ашиглана

img

 

Формула 1-ийн шилдэг багуудын нэг Маклараны амжилт сүүлийн жилүүдэд уруудаж, хүснэгтийг тэргүүлэгчдийн эгнээнээс доош унаад байгаа. Их Британид төвтэй тус баг жил бүр техникийн шинэчлэлийг хийж байгаа ч үр дүнгээ өгсөн өөрчлөлт тун ховор байгаа юм. Тэгвэл багийн удирдлагууд нэгэн сонирхолтой санааг олжээ. Тэд электрон тоглоомоос багийнхаа зөв шинэчлэлийг хайж эхэлсэн бөгөөд тоглоомчдын дунд тэмцээн зарласан байна. Тэмцээнд оролцогчид  зөвхөн Макларен багийн болид дээр виртуаль орчинд хөдөлгүүрийн хөгжүүлэлтийг хийж, хурдаар өрсөлдөх бөгөөд ялагч нь Макларен багтай бүтэн жилийн гэрээ хийж, автомашины хөгжүүлэлт дээр ажиллах юм.

 

Энэ тухай багийн гүйцэтгэх захирал Зак Браун энэ тэмцээнээ “авто спорт болон электрон тоглоомчдыг үр дүнтэйгээр холбосон шинэ ахлам” гэсэн юм. Мөн “виртуаль орчинд тоглоомчдын хүссэн үзүүлэлтийг инженерүүд хэрхэн бодит амьдралд буулгах нь сонирхол татаж байна” гэжээ.

 

 

 

Г.Баяраа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ