Ерөнхийлөгч чөлөөлөгдсөн охидтой уулзжээ

img

Нигерийн хэт даврагч “Боко Харам”  бүлэглэл өнгөрсөн 2014 оны долоодугаар сард Борно мужийн Чибок тосгоноос сургуулийн насны 276 охиныг хулгайлсан билээ. Охидыг хил давуулан зарахаас гадна онцгой гавъяа байгуулсан дайчидтайгаа гэрлүүлсэн болохоо тус бүлэглэлийн толгойлогч мэдэгдсэн юм. Мөн хэт даврагчид террорист ажиллагаа үйлдэхдээ охидыг амиа золиослогч болгоно ашигласан хэд хэдэн баримтыг цагдаагийнхан олоод байна. 

 

 

Тэгвэл армийнхан өнгөрөгч амралтын өдөр сураггүй болоод буй дээрх охидоос 92 охиныг амжилттай чөлөөлж, гэрт нь хүргэсэн байна. Тус улсын Ерөнхийлөгч Мухаммеду Бухари чөлөөлөгдсөн охидыг нийслэл Абужи хотноо байрлах ордондоо хүлээн авсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Нигерийн Засгийн газар террористуудтай хэлэлцээр хийж, охидыг чөлөөлсөн аж. “Гэхдээ террористуудтай ямар төрлийн хэлэлцээр хийсэн нь нууц хэвээр байгаа” талаар орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлэв.

 

Өнөөг хүртэл 195 охин сураггүй хэвээр байна.

 

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард армийнхан дээрх охидтой хамт хулгайлагдсан нэг охиныг олсон юм. Охин хулгайлагдсаныхаа дараа “Боко Харам” бүлэглэлийн гишүүнтэй хүчээр гэрлэж, охинтой болжээ. 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ