Ялагдал хүлээсэн Марин Ле Пен бүжиглэжээ

img

Францын Ерөнхийлөгчөөр Сангийн сайд асан Эммануэль Макрон  тодорлоо. Тэрбээр нийт сонгогчдын 66.6 хувийн санал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан бол түүний гол өрсөлдөгч хэт барууны үзэлт “Үндэсний фронт” намын  дарга Марин Ле Пен 33.94 санал авчээ.

 

 

Ийнхүү франчууд 39 настай залууг төрийн тэргүүнээрээ сонголоо.

 

Сонгуулийн урьдчилсан дүнг Сонгуулийн Ерөнхий хороо нийтэд зарласаны дараахан Марин Ле Пен ялагдлаа хүлээн зөвшөөрч, шинэхэн төрийн тэргүүндээ ажлын амжилт хүсчээ. Тэрбээр хэдий Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн ч гуниж суухгүйгээр гэр бүл болон намын нөхөдтэйгээ хамт хөгжилдсөн байна.

 

Марин Ле Пенийн рок дуучин Жоан Жеттийн дуун дээр бүжиглэж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цахилгааны хурдаар тарсан аж. Дэмжигчид нь түүнийг сэтгэлээр унахгүй, улам цог жавхлантай байхыг уриалжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ