Харри найз бүсгүйгээ олны өмнө үнсэв

img

Их Британийн ханхүү Харри болон холливуудын залуу уран бүтээлч Меган Маркл нарыг өнгөрсөн оноос болзох болсон хэмээн хэвлэлүүд мэдээлэх болсон билээ.

 

 

Уг мэдээллийг хоёр тал батлаагүй байсан юм. Хос өнгөрсөн хоёрдугаар сард Лондон хотноо болзож байхдаа хэвлэлийнхний дуранд өртснөөр харилцаагаа ил болгосон гэхэд болно.

 

Харри, Меган нар хуримаа хийнэ гэх мэдээлэл гараад байгаа. Учир нь хос байнга хамтдаа байх болсон бөгөөд өчигдөр олны өмнө үнсэлцсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Харри ах Уилъямын хамтаар “Audi Polo Challenge” арга хэмжээнд оролцжээ. Энэ үеэр Меган найз залуугаа хөгжөөн дэмжихээр ирсэн аж. Арга хэмжээ дууссаны дараа тэд авто машины зогсоол дээр үнсэлцэж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ.

 

Ханхүү 32 настай бол Меган 34 настай билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ