Олланд Ерөнхийлөгч болсон Макронд баяр хүргэв
2017-05-08

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд өчигдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуульд 65.82 хувийн санал авч, ялалт байгуулсан Эммануэль Макронд баяр хүргэсэн талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

 

Олланд Ерөнхийлөгчийн ордноосоо сонгуулийн санал хураалтыг шууд дамжуулан үзсэн байна.

 

Сонгуулийн Ерөнхий хороо сонгуулийн урьдчилсан дүнг нийтэд танилуулсаны дараахан Олланд твиттер хуудсаараа дамжуулан дараагийн төрийн тэргүүндээ баяр хүргэв.

 

Тэрбээр твиттертээ “Баяр хүргэе. Ард түмнийхээ итгэлийг даасан төрийн тэргүүн болоорой” хэмээн жиргэжээ.

 

Ерөнхийлөгчийн ордны хэвлэлийн алба Олландын Ерөнхийлөгчийн сонгуулийг шууд дамжуулалтыг үзэж буй хэдэн зургийг твиттер хуудастаа нийтэлсэн байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин