Зорчигч тээврийн нэгтгэлийн жолоочид мэдээлэл хийнэ

img

 

Анужин зочид буудлын хойд талд  /13-р хороолол, Английн элчингийн чанх ард буюу 33-  сургуулийн урд/

 

09.00 цагт Хөдөлгөөний хүнд бэрхшээлтэй хүүхдүүдийн СЦЯ 10-р цэцэрлэгийн эцэг, эхчүүд цуглан 4 жил болж байгаа барилгын барилга дахин баригдах эсэх нь тодорхой бус байгаа тул өөрсдийн байр сууриа илэрхийлнэ. Утас:  99008935,99901575

 

Төрийн ордны их танхимд

 

11.00 цагт “Монгол Улсын Гамшгийн Эрсдэлийн Удирдлагын Тогтолцооны Шинэчлэл” бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх болон ОБЕГ-ын удирдлагууд, НҮБ-ийн төлөөлөгч нар оролцоно.

 

Нийслэлийн цагдаагийн 3 давхрын зааланд

 

11.00 цагт Их дээд сургуулийн төгсөлттэй холбоотой хэвлэлийн бага хурал хийнэ. Хуралд: Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн боловсролын газар, Монголын Оюутны холбоо, Сурагчдын холбооны төлөөлө оролцоно.

 

“Монгол ньюс” мэдээллийн төвд

 

11.00 Зорчигч тээврийн нэгтгэлд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар жолооч, ажилчид хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

11.30 “Хаппи веритас” оношилгооны төвөөс “Ходоодны хорт хавдаргүй Монгол” аяны талаар мэдээлэл хийнэ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ