Финалд өрсөлдөх баг долоо дахь тоглолтоор тодорно

img

 

МСБХ-ны Ниссан дээд лигийн тэмцээний плей оффын хамгийн сонирхолтой цуврал Этүгэн Ирвэсүүд-Дархан Гарьд багуудын хооронд өрнөж байгаа. Өчигдөр тус 2 багийн цувралын 6 дахь тоглолт болсон бөгөөд нэг хожил дутуу байсан Гарьдууд цувралын харьцааг тэнцүүлжээ. Тэд үндсэн цагт 78:73-ын харьцаатай залуу Ирвэсүүдийг буулган авснаар шийдвэрлэх 7 дахь тоглолтыг хийхээр болсон байна. Гарьдын ахлагч ОУХМ О.Ууганбаяр 31 оноо авч багаа тэргүүлсэн нь ялалт байгуулахад хангалттай байлаа. Харин нөгөө талаас Нэйт Барнес 29 оноо авч багаа тэргүүлжээ.

 

МСБХ-ны дээд лигийн түүхэнд плей оффын эхний шатанд долоон тоглолт гарсан цуврал тун цөөнхөн байдаг. Цувралын сүүлийн тоглолт энэ лхагва гаригийн 20.00 цагт СТО-д болно.

 

Г.Баяраа  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ