Циркийн арслан хүн барьжээ

Францын хойд хэсгийн Доулленс хотноо байрлах циркийн сургуулилттай арслан хүн барьсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Уг хэрэг өнгөрөгч амралтын өдөр зохион байгуулагдсан тоглолтын үеэр болжээ.
Олон хүн амьтны үзүүлбэр үзэхээр циркт ирсэн байсан гэнэ. Ихэнх нь хүүхдүүд байсан талаар гэрчүүд мэдээллээ.
Арслан цагирагтай үзүүлбэр үзүүлэх гэж байхдаа хажуудаа зогсч байсан амьтан сургагчийг хазсан байна. Аюулгүй байдлын үүднээс тоглолтыг зогсоож, танхимыг орхин гарахыг циркийн хамт олон үзэгчдээсээ хүсчээ. Хамгаалалтын ажилчид хийн буугаар арсланг буудсан аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ