Парисын хотын метронд халдлага үйлдэх гэж байжээ

Францын Ерөнхийлөгчөөр Сангийн сайд асан, төвийн үзэл баримтлалтай Эммануэль Макрон сонгогдсон билээ.
Тэрбээр нийт сонгогчдын 66 хувийн санал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Тэгвэл өчигдөр Парис хотын метронд тусгайгийнхан сэжигтэй гурван этгээдийг саатуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
“Баригдаад буй дээрх этгээдүүдийг “Gare du Nord” метронд алан хядах ажиллагаа зохион байгуулах гэж байсан” хэмээн буруутгаж, хуулийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Одоогоор баригдсан этгээдүүдийн гадаад төрх болон хувийн мэдээллийг цагдаагийнхан олон нийтээс нууцалж байна.
Тусгайгийнхан гэмт этгээдүүдийг барихыг тулд метроны ойр орчмыг хяналтадаа авч, хөл хорио тогтоожээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ