Шапекоэнсе клуб аймшигт ослын дараах анхны цомоо хүртлээ

img

 

Бразил улсын хөлбөмбөгийн лигийн шилдэг багуудын нэг Шапекоэнсе клубын бараг бүх тоглогчид онгоцны ослоор хорвоог орхисон. Тэгвэл Бразилийн хөлбөмбөгийн багт Өмнөд Америкийн олон тооны мэргэжлийн клубүүд тусламжийн гар сунгаж, хэдхэн сарын дотор олон шилдэг залуу тоглогчидтой болсон юм. Тэд энэ жил 25 шинэ тамирчинг авч чадсан бөгөөд өчигдөр анхны цомоо хүртсэн байна. Залуу тоглогчдоос бүрдсэн тус баг өчигдөр Санта Катарина мужийн аварга шалгаруулах тэмцээний шигшээд тоглосон бөгөөд  өрсөлдөгчөө 1:0-ийн харьцаатай хожиж, улирлын анхны цомоо өргөжээ.

 

Багийн шинэ дасгалжуулагч Вагнер Манчини энэ ялалтын дараа “Манай багт олон хүнд даваа тулгараад байгааг та бүхэн мэдэж байгаа. Баг маань сэргээн босголтын явцдаа байна. Гэхдээ ийм үед өрсөлдөгчөө ялж, цом хүртэнэ гэдэг сайхан байна. Үнэхээр хүнд тоглолт байлаа” гэжээ.

 

Г.Баяраа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ