Утсаар эмчилдэг болтлоо эрүүл мэндийн салбар “төгс” хөгжжээ

img

 

Би оюутан ахуй цагтаа үрийн зулай үнэрлэсэн олон олон ээжүүдийн нэг. Залуу насны хэнэггүй зан, завгүй оюутны тарчигхан амьдралд хүлэгдсээр яваад төрөхийн хүндрэл гэгч нь болж байснаа нуугаад яахав. Хэдийгээр эмчийн хяналтад явсан ч өвдөж эхэлснээ мэдэхгүй шоконд орж, улмаар айлд сууж байхдаа ухаан алдаж орхисноо бүүр түүрхэн санадаг юм. Эмнэлгийн тусламж авч чадалгүй ухаан алдчихсан намайг тухайн үед Баянзүрх дүүргийн эмч нар дуудлагаар ирж үзсэн ч харьяаллын бус гэсэн шалтгаанаар айлд орхиод явсан байж билээ. Зөвхөн амь тариа хийгээд л Эх нялхас руу утасд гэсэн үүрэг өгөөд гарч одсон нь одоо ч санаанаас гардаггүй.

 

Амнаас нь цагаан хөөс сахарсан, үхэл амьдралтай тэмцэж буй залуу ээжийг орхиод гарах хатуу сэтгэл тангараг өргөсөн эмч нарт байдаг гэхээр л аймшигтай. Тэд бүгдээрээ муу, муухай биш л дээ. Тиймдээ ч Эх нялхасын алтан гарт эмч нарын буянаар эх, үр хоёр хоёул эсэн мэнд үлдсэнд баярлаж явдаг. Гэхдээ өнөөдрийг хүртэл эмчид итгэж болохгүй шүү гэх айдас минь намайг хүлж, ээж болох мэдээ дуулсан залуу ээжүүдийн өмнөөс айдаг болсон юмдаг. Үүнийг жишээ болгосны учир гэвэл монголын эрүүл мэндийн салбарын хамгийн сайн хэрэгжүүлдэг “харьяа дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас эмнэлгийн тусламж авах” зүйл заалт хэчнээн хүний аминд хүрснийг хөндөхийг хүссэндээ жишээ болгосон хэрэг.
 
 
Тухайн үед Эх нялхасын эмч нар жаахан л цаг алдсан бол одоо ингээд бичиж суухгүй байлаа. Нэгэн гэр бүл өнчрөл хагацал үзэх эсэх нь хэдхэн хормоор хэмжигдсэн юм. Над шиг асуудалтай тулгарсан олон зуун ээжүүд бий.
 
 
Цаашлаад эмнэлгээс эмнэлэг рүү дамжиж явахдаа хэчнээн хүний өвчин хүндэрч, улмаар амиа алдаж буйг яг таг тоон баримтаар хэлэх боломж алга. Энэ тухай гомдол санал байсхийгээд л гардаг ч хуультай учраас хуулиа л дагаж мөрдсөн гэдэг хариулт өгөөд амыг нь тагладаг юм билээ. Саяхан, нэгэн дуучин залуу нас барсан гунигтай мэдээ дуулдав. Гэтэл “харьяаллын бус” гэсэн шалтгаанаар өөр эмнэлэгт шилжүүлэх гэж цаг алдсанаас болж нас барсан гэсэн мэдээллийг албан бус эх сурвалж өгсөн юм. Хэрвээ энэ үнэн бол хуультай байхаас үл хамааран хариуцлага тооцох учиртай баймаар. Эмч хүний үүрэг бол бусдын амь насыг аврах. Эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай үзүүлэх.
 
 
Гэтэл тангараг өргөсөн эмч нар манай харьяа биш бол үхсэн ч надад хамаагүй гэдэг сэтгэлээр хандсаар байгааг хэзээ цэгцлэх вэ, А.Цогцэцэг сайд аа. Монголын эрүүл мэндийн салбарт хамгийн сайн хэрэгжиж буй энэ зүйл заалтыг эргэн харж, нягтлах цаг нь болсон баймаар. Хүний өвчин хэлж ирдэггүй. Баянгол дүүрэгтээ очиж өвдөнө өө гэж хүлээдэггүй байлтай. Гэнэтийн осол аваар, зодуурын бэртэл, төрөхийн хүндрэл, хордлого, даралт харвах гэх мэтээр аминд халтай өвчин зовлон бишгүй олон. Гэтэл Баянзүрх дүүрэгт ухаан алдсан таны буруу.
 
 
Баянгол руугаа ачигдаад яв гэж хэлдэг хатуу сэтгэл тэдэнд байгаа учраас л маш олон иргэн харьяалал гэх хатуу зүйл заалтаас болж хорвоог орхиж, эс бөгөөс өвчин нь хүндэрч байгааг нуугаад яахав. Баянзүрх дүүрэгт ухаан алдсан, даралт харвасан бол тухайн дүүргийн эмч, эмнэлгийн ажилтнууд эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэхэд буруудах зүйл юу ч байхгүй. Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, улмаар хэвтэн эмчлүүлэх, эсвэл эмчилгээний явцад харьяа дүүрэгт нь гараас гарт гэсэн зарчмаар шилжүүлэх боломж хангалттай байгаа. Үгүй ядахдаа л дүүргийн эмч, сувилагч ирэх хүртэл тусламж үйлчилгээг бүрэн үзүүлж, га­раас гарт шилжүүлдэг болох­сон. Эс бөгөөс харьяа дүүрэг хамаа­рах­гүйгээр эмнэлгийн тусламж авах өвчний нэр, жаг­саал­тыг баталж яагаад бо­лох­гүй гэж. Хүүхэд, хөгшиддөө ч болов харьяа дүүрэг гэсэн хатуу зүйл заалтаа цуцалж болохгүй гэж үү, сайд аа. Үхэл амьд­рал­тай тэмцэж буй хүн бүхэн өөрт хамгийн ойрхон эрүүл мэндийн салбарт л ханд­даг. Хажуухад эмнэлэг бай­вал бурханы аврал хэмээн баяр­лаад гүйх тохиолдол бид­ний амьдралд бишгүй олон тохиолддог.
 
 
Гэтэл та ма­най харьяа биш байна. Харьяа дүүрэгтээ хандана уу гэсэн хариулт авч, ул­маар амиа алдана гэдэг дэн­дүү харамсалтай. Зөвхөн “харьяалал” гэсэн шалтгаанаар л хүүх­дээ, ээжийгээ, аавыгаа алда­на гэдэг эрүүл мэндийн салба­рын хамгийн том эмгэнэл биш гэж үү. 
 
 
Гялтайх сайн мэдээ, гийгүүлэх амжилт алга
 
 
Энэ мэтээр эрүүл мэндийн салбар буруу утгаараа хөгжөөд байна. Түргэн тусламж үзүүлэх гэдгийг утсаар зөвлөгөө өгөх гэж ойлгоод удлаа. Утасны цаанаас эмчилдэг болтлоо монголын эрүүл мэндийн салбар “төгсөрчихөж”. Мэдээж наад захын зөвлөгөө, анхан шатны тусламжийг утсаар зөвлөж болох ч үхэл амьдралтай тэмцэж буй өвчтөнд тийм эм өг, тэгж тариа хий гэсэн зөвлөгөөг утсаар өгч арай л боломгүй байлтай. 39 хүртэл халуурч буй нярай үрсдээ эмчийн зөвлөгөөг утсаар өгч, эмийн зөвлөгөөг хайхрамжгүй өгдөг болтлоо ачааллаа даахгүйд хүрсэн гэдэгт итгэхгүй нь.
 

...Салбарын сайд нь мянга түм солигдож, сайхан сайхан амлалт өгдөг ч өөрчлөлт хийгдсэнгүй. Улам л хүнд сурталд идэгдэж, мөнгөгүй бол үх хэмээн ард түмнээ басамжилсаар суугаа. “Элэг бүтэн Монгол” хэ­мээн зурагт радиогоор өдөр шөнөгүй сурталчлах ат­лаа эрүүл мэндийн салбар өд­рөөс өдөрт авлига хүнд сур­талд идэгдсээр. Хагалгаа хийж байгаагаа “төлбөртэй хал­туур” гэж ойлгодог бол­чи­хож, эмч нар...

 

Утсаар хэлж өгсөн эм нь харшилж, реакци өгвөл хэрхэх вэ. Туршлагагүй залуу ээж тунг нь буруу өгвөл яах билээ. Хатуухан хэлэхэд, өвчтөн амьсгал хураачихсан хойно л түргэн тусламж очдог гэхэд хэтийдэхгүй. Яаралтай дуудлага аваад, очлоо гэхэд өөрийгөө танилцуулдаг, эмчийн зөвлөгөөг бүрэн өгдөг, ямар эм бичиж өгснөө тайл­барладаг дуудлагын эмч тун цөөхөн байна. Бараг л зүгээр байхад хүн дуудлаа хэмээн тас ширвээд гарч одох нь элбэг.

 

Олон улсад түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэхдээ ямар албан тушаалтай, хэн гэж эмч болохоо хэлж, хэрхэн биеэ асарч сувилах талаар нэгбүрчлэн танилцуулж, эмийн үйлчилгээг ч нарийн тайл­бар­ла­даг. Түргэн тус­ламж дуудах шаардлагагүй өвч­төн байсан ч очсон бол ажлаа хийгээд л гарах нь эмч хүний үүрэг, өргөсөн тангараг. Гэтэл Монголын эрүүл мэндийн салбарт энэ байдал огтхон ч хэрэгжихгүй юм. Утсаар зөвлөгөө өгдөг, эмчилгээ бичиж, онош тавьдаг, дуудлагаар очсон бол загнаж зандраад гардаг, харьяа дүүргээ дууд хэмээн хаяж оддог гажиг тогтолцоо хэдийнэ амь бөхтэй оршсоор байна. Энэ талаар өөрчлөлт хийх цаг ч болчихож.
 
 
Нөгөө талаар түргэн тусламж авч буй иргэд ч хэн гэж эмчээс хэрхэн зөвлөгөө авсан, ямар найрлагатай эм бичүүлж авснаа нэгбүрчлэн тэмдэглэж авах хэрэгтэй байгаа юм. Дараа ямар нэг асуудал боллоо гэхэд буух эзэн буцах хаягтай үлдэх ёстой учраас эмчилсэн, эмчлүүлсэн хоёр хоёулаа хариуцлагатай байх хэрэгтэй билээ. Энэ мэтээр эрүүл мэндийн салбарт гялтайх мэдээ, гийгүүлэх амжилт огтхон ч гарахгүй дахиад л нэг жилийг үдлээ. Салбарын сайд нь мянга түм солигдож, сайхан сайхан амлалт өгдөг ч өөрчлөлт хийгдсэнгүй. Улам л хүнд сурталд идэгдэж, мөнгөгүй бол үх хэмээн ард түмнээ басамжилсаар суугаа. “Элэг бүтэн Монгол” хэ­мээн зурагт радиогоор өдөр шөнөгүй сурталчлах ат­лаа эрүүл мэндийн салбар өд­рөөс өдөрт авлига хүнд сур­талд идэгдсээр. Хагалгаа хийж байгаагаа “төлбөртэй хал­туур” гэж ойлгодог бол­чи­хож, эмч нар.
 
 
Техник тоног төхөөрөмжийг тэрбум, тэрбумаар шинэчилж, эмнэл­гийн машиныг шинэчлэх нь эрүүл мэндийн салбарын шинэчлэл биш ээ, сайд аа. Энэ салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын сэтгэлгээ, сэтгэхүй, хүнд суртлыг л өөрчилж, хүний төлөө ажилладаг нинжин сэтгэлтэй эмч нар бэлтгэсэн цагт л сая л жинхэнэ шинэчлэл, өөрчлөлт болох учиртай юм. Цаасан дээр хөтөлбөр баталчихаад шоудах, тэр нь хөрсөн дээрээ хэрэгжиж чадаж байгаа эсэхийн хооронд алд дэлэм зөрүү бий шүү.
 
Эх сурвалж: mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oyumi:
Huuhdiin bier yum tuuraad haluuraad bn gj turgen duudahad tiim em uulga gej baih jisheenii. Uzej haraa ch ugui baij. Er ni bol turgen duudaad irehgui shuu de.
2017-05-10
irgen:
bydyyleg harzaatai emnelgiin ajiltanguudda es zuin dyrem juram zaaj baimaar um,,,,yagaad iim bydyyleg baidag ulsuud ve ???? Tangarag orgochihood ta nar yadaj hyntei zov harzaj sur, emchilj sur, hynd sanaa tavj sur ????
2017-05-09
irgen:
ene emegtei eryyl mendiin salbar togs hogjijee gene yy,,,,yu yarj bainaa, ajlaa medehgui iimhymyys darga baigaa zagt mongol hogjihgui ,,,asuudal mash ih baina, saihan tonoglogdson orchin yeiin emneleg baihgui,,emnelgyydeer yavdaggui hynyy ???? yneheer hozrogdson, shaardlaga hangahgui or devsgeree hyrtel gerees avch ochij baina emnelegt hevteh hyn ,,,,yu yariad bainaa ene emegtei !!!!!!
2017-05-09
Зочин:
Эрүүл мэндийн яам гэж ажлаа мэддэггүй, гадаад явах дуртай бүлэг хүмүүсийн овоорол гэхэд болно. Гадаадад очоод ярих юмгүй, асуудал шийдэж чадахгүй түүнийг нь ДЭМБ энэ тэр нь мэддэг юм билээ.
2017-05-09
Зочин:
Түргэний машин нь өглөө 730-750 хооронд даргаа ирж авна,орой ажил тарангуут орой бүр цэцэрлэгийн хүүхэд хүргэж байгаа юм шиг хүргэж өгнө...энэ зөв үү..худлаа гэвэл БЗД-н 18-р хороо 39б байрны үүдэнд ирээд хар Цогцэцэг сайдаа...ийм ес суртхуунгүй хурган дарга нар яаралтай тусламжийг улам л муухайгаар ард түмэнд сурталчилж байна шүү
2017-05-09
Зочин:
Hunii umnuus jiremselsen bish. Honino. Esun sa teesen uree chi hariutsaj chadahgui bhad chamaig turuuleh geed busad n shamdah yostoi yu.
2017-05-09
Иргэдэд:
Ханиалаа эмнэлэг, халуурлаа эмнэлэг, Өвдлөө онош, Эход харлаа хавдар, тэгээд эм эм эм, хагалгаа хагалгаа хагалгаа болох уу, болохгүй ээ....
2017-05-09
Үйлчлүүлэгч:
Манай эмч нарын зөвөлгөөг гадаадын эмч нарт хэлэхээр нүд нь орой дээрээ гарч гайхаж шоолдог гэдгийг сайд маань мэдвэл эхлээд эрүүл мэндийн салбарт юу хийх ёстойгоо ойлгоно. 3 сая хүнийг 15 сая болгож эрүүл мэндийн тусламж үзүүлдэг, эмийн хэрэглээ ийм байдаг, болгосон гэдгийг сайд маань мэдвэл юу хийхээ ухаарна.
2017-05-09
Иргэн:
Эмнэлэгт үзүүлж буй 10 том хүн, хүүхдийн 7-8 нь ямарч шаардлагагүй ханддаг, Эмнэлэгт хэвтэж буй 10 том хүн, хүүхдийн 5-6 нь ямарч шаардлагагүй хэвтдэг гэдэг нь олон судалгаагаар батлагдсан байдаг. Удахгүй Монголд эрүүл том хүн, хүүхдийг эмчилж, хагалгаа хийж, өөрөөрөө төрөх боломжтой эхийг хагалгаагаар төрүүлж мөнгө олдог бизнес цэцэглэнэ. Ард түмэн анхааралтай байх ёстой болох нь. Энэ төрлийн бизнес Азийн орнуудад одоо болтол их байдаг.
2017-05-09
Irgen:
1. Монголчууд эрүүл мэндийн боловсрол мэдлэгээ сайжруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол наад захын зовиураар эмнэлэгт ханддаг нь 3 сая хүнийг 10 сая болгож эмнэлгийн ачаалал ихсэж байна. Энэ хуурамж эрэлтийг нь хувийн эмнэлгүүд ашиглаж байна. 2. Эмч нар нь мэдлэг, хандлагаа шинэчилж өөрчилмөөр байна. Хариуцлагаас айж юм л бол эмнэлэгт хэвтүүлж тариа хийнэ, хагалгаа хийнэ гэнэ. Энэ нь эмнэлгийн ачааллыг хуурамчаар ихэсгэж шаардлагагүй хэвтэлт 50-60 их болж байна. 3. Эрүүл Монгол хүн, Эрүүл Монгол хүүхэд, Элэг бүтэн Монгол, Хавдын эсрэг аян, Хавдаргүй Монгол, Хавдаргүй Сүхбаатар, Булган гэх мэт аянг зогсоож хэрэгтэй. Өвчин, эмгэггүй, хавдаргүй томчууд, хүүхэдгүй болгож худал дүгнэлт гаргаж байна. Хэдэн тэрбумаар нь энэ ашиггүй аянд мөнгө үрж байна. Ийм аянг өндөр хөгжсөн орнууд ашиг маш бага, зардал маш ихтэй гэж дүгнэсэн байдаг. Бид тэр алдааг заавал давтах хэрэггүй. Энэ аян зөвхөн улс төрчдөд, популизм хайсан сайд, дарга, эмнэлгийн дарга нарт л хэрэгтэй юм шүү дээ. Үүнийг интернетээр судлаха
2017-05-09
irgen:
маш зув бичжээ хэтэрхий шоуддаг сайд юмаа. Юм юмруу савчаад ярилцлага их л хийх юм яасан ч завтай юм гэж бодох юм . салбартаа жаахан ч гэсэн ур дунтэй юм хийх хэрэгтэйдээ элэг солих л юм их ярих болж энэ тийм амар бишээ тербум иргэнтэй газар донор олдохгуй байна шуудээ
2017-05-09
Gxd:
Үнэхээр аймшигтай дүүргийн түргэнд машин өгөөд нэмэргүй утсаар дуудхад очдоггүй дуудлаганд явсан гэдэг тэгсэн мөртлөө тэвэрч очоод үзүүлээд гартал түргэний машин нь гаднаа байж л байдаг . Тэр машин ямар дуудлаганд явдаг нь тодорхойгүй.Бараг л өөрийн хувийн ажилаа амжуулах завсараа дуудлагаа авдаг юм шиг байна билээ ... аймшиг
2017-05-09
зочин:
үнэн шүү, Эмч нарын хүнд суртал, их зан хэрээс хэтэрлээ. техник технологийн шинэчлэлийг хэдэн тэрбумаар хийлээ гээд өнөөдөр юу өөрчлөгдсөн юм бэ. Шинэ технологи дээрээ ажиллаж чадахгүй эмч нар ихсэж байна. хамгийн гол нь харьцаа хандлагаа өөрчилмөөр. Цог цэцэг сайдаа та эмч хүн тийм болохоор ЭМ-ийн салбарт ажиллаж байгаа эмч нараа ямар байгааг сайн мэдэж байгаа гэж бодож байна.
2017-05-09
zochin:
Олон жилийн өмнөөс тогтсон дүрэм цогцэцэгт ямар хамаатай юм. Үх гээд хаячихдаггүй байлтай, амь насанд нь аюултай байдлаас гаргаад шилжүүлдэг байх. Эрүүл мэндийн салбарынхан үе үеийн сайдаа унагах гээд дайрчихдаг нь их мөнгөний эргэлтээс шалтгаалдаг гэж хардахад хүргэдэг шүү
2017-05-09
Зочин:
утсаар эмчлэх яах вэ эмнэлэгт үзүүлэх гээд очход шинжилгээ хийнэ хариу нь гархаар тэрэн дээр юу гэж гарсныг нь хэлэхгүй нөгөө эмнэлэгт очхоор ахин шинжилнэ би яг энэ шинжилгээг өгөөд ирлээ энэ хариу нь байна гэхээр манай шинжилгээр ор эсвэл тэр байшингийн тэр орцонд байгаа газраар шинжлүүл гэнэ энэ шинжилгээг бизнес болгосон байдалд анхаарлаа хандуулж өгөөч мөн шинжилгээнийхээ хариуг уншиж чаддаггүй эмч нартаа анхаарал тавиач үзүүлэхгээд очхоор ном унаад онош тогтоох гээд суучихдаг эмч ч байна шүү цаана чинь
2017-05-09