“Qantas”-ийн тэргүүн Алан Жойсын нүүрийг бялуу болгожээ

Австралийн агаарын тээврийн “Qantas” компанийн гүйцэтгэх захирал Алан Жойс Перт хотноо зохион байгуулагдсан “Leadership Matters” арга хэмжээнд оролцож байхдаа халдлагад өртсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр илтгэл тавьж байхад гартаа бялуу барьсан нэг этгээд түүний нүүрийг бялуу болгосон байна. Хамгаалалтын ажилчид Жойсын нүүрийг бялуу болгосон эрийг баривчилсан байна.
Уг үйл явдлын дараа Жойс илтгэлээ хэсэг хугацаанд зогсоосон аж. Тэрбээр дахин тайзан дээр гарч ирээд “Ямар ч санаатай байсан бай тэр бялуу үнэхээр амттай байсан” хэмээн хошигносон аж.
Цагдаагийнхан уг хэргийг шалгаж эхэлсэн талаар “Qantas” компанийн хэвлэлийн албанаас мэдээлэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ