Сэтгүүлчид сагсан бөмбөгөөр өрсөлдөнө
ХХБанк
, сагсан бөмбөгийн “Мөнгөн цагариг” клубээс хамтран сэтгүүлчдийн дунд зохион байгуулдаг сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28, 29-ний өдрүүдэд спортын төв ордны А танхимд болно. Уламжлал болсон энэ тэмцээн 12 дахь жилдээ явагдах гэж байна. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд зохиогддог энэ тэмцээн хамгийн ууган өрсөлдөөн юм. Жил бүр зохион байгуулдаг энэ өрсөлдөөн нь сэтгүүлчдийн хүсэн хүлээдэг тэмцээн болсоор 11 жилийг ардаа үджэээ. Одоогийн байдлаар эрэгтэй 13, эмэгтэй 8 багийн тамирчид тэмцээнд оролцох мэдүүлгээ ирүүлээд байгаа аж.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ