Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2017-05-10

Гэрэл зургийг MPA.mn

 

Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 11-нд зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай, сэрүүхэн байхыг анхааруулж байна.

 

2017 оны 05 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын зарим нутаг болон зүүн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 6-11 хэм, Их нууруудын хотгороор 15-20 хэм, говь талын нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.



УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсч зөөлөн шороон шуурга шуурна. Өчигдрөөс сэрүүсч 10-12 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин