Ерөнхийлөгчийг огцруулах цуглаан болно

116-р сургуулийн гадна талбайд
09.00 цагт Хараагүй хүүхдүүдийн тусгай сургалттай 116-р сургуулийн 10 гаруй хүүхэд хичээл хаялт зарлана. Утас: 99085193
Засгийн газрын (Ялалтын талбай дахь) 11 дүгээр байрны 2 дугаар давхрын хурлын танхимд
09:00 цагт “МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН НУТАГШИЛТ, СУУРЬШЛЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХАД ЭРДЭМТЭД, СУДЛААЧИД, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ОРОЛЦОО“ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ болно.
Монгол Япон төвийн байранд
09:00-12:00 цагийн хооронд Монголын Оюун Ухааны Академийн нэрэмжит "Human Calculator-2017" түргэн бодолтын 4 дэх удаагийн тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалт Улаанбаатар хот болон орон нутагт амжилттай явагдаж зургаан насны ангилал (6-гаас доош нас, 7 нас, 8 нас, 9 нас, 10 нас, 11-14 нас)-д нийт 450 хүүхэд оюун ухаанаараа өрсөлдсөнөөс 108 хүүхэд шалгарч сүүлийн шатны тэмцээнд оролцох эрхээ авсан билээ. Тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт болно.
НМХГ-ын хурлын танхимд
10.00 цагт Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Холбох утас: 91887887
Замын цагдаагийн албаны Хурлын танхимд
11.00 цагт Замын цагдаагийн алба, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн боловсролын газар хамтран НҮБ-ын 4 дэх удаагийн дэлхийн Замын аюулгүй байдлын 7 хоногийг 2017 оны 5-р сарын 08-ны өдрөөс 14-ний өдрийг хүртэлх хугацаанд “Хурдаа хасч- Амь насаа аваръя” нэгдсэн уриан дор зохион байгуулах гэж байна. “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны талаар хэвлэлийн хурлыг зохион байгуулна. 99186496. 99108192
Сүхбаатарын талбайд
11.00 цагаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах цуглаан болно.
MN-Мэдээллийн төвд
11.00 Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас тус намын дарга солигдсонтой холбоотой үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
11.30 Нийслэлийн 116 дугаар тусгай сургуулийн асуудлаар эцэг эхчүүд хэвлэлийнхэнд хандлаа.
Паркийн Castle ресторанд
11.30 цагт Дуучин, ая зохиогч, продюсер Б.Ангирмаа "Өнгө аяс", "Удахгүй ээ" нэртэй хоёр шинэ цомгоо гаргажээ. Энэ талаар сэтгүүлчид хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийнэ.
Сүхбаатарын талбайд
14.00 цагт "Монголын инновацийн 7 хоног-2017" арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй үзэсгэлэн нээлтээ хийнэ. Мөн Төрийн ордонд "Инновацийн үндэсний форум" 09.00 цагт эхэлнэ. Холбогдох утас: 88989878, 99030264
СЭТГЭГДЭЛ БИЧИХ