Рохан Дэннис уралдааныг орхилоо

img

 

Энэ оны хамгийн эхний Гранд тур Жиро д’Итали уралдаан үргэлжилж байна. 100 дахь жилийнхээ ойг тэмдэгдэж байгаа тус уралдааны эхний 3 шат Сардиния аралд болсон. Өчигдөр 3 дахь шатны уралдаан болох үеэр замын дунд хэсэгт осол гарч, хэд хэдэн дугуйчин гэмтэл авсан юм. Харамсалтай нь энэ ослын улмаас Австралийн шилдэг дугуйчин Рохан Дэннис уралдааныг бүр мөсөн орхижээ.

 

Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт 26 настай залуугийн хувьд баруун хөлийн өвдөг, шилбээ гэмтээсэн байна. Энэ тухай BMC Racing багийн албан ёсны хуудсанд мэдээлсэн байна. Дэннис гэмтэл авсныхаа дараа шууд гэрийн зүг хөдөлсөн гэсэн мэдээтэй байна. Австрали эр ямар хугацааны дараа дахин зам дээр гарах нь тодорхойгүй байна. 

 

Г.Баяраа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ