Кайл Лаури чөлөөт агент болно

NBA-ийн Торонто Рэпторс багийн шилдэг холбогч Кайл Лаури энэ зун чөлөөт агент болох нь бараг тодорхой болжээ. Учир нь тэрбээр өөрийн багийн тавьсан гэрээний саналаас татгалзсан гэнэ. ESPN Марк Стэйны мэдээлснээр өнгөрсөн даваа гарагт Канадын баг түүнд гэрээг сунгах санал тавьсан ч Бүх оддын холбогч хүлээн аваагүй гэжээ.
Кливлэнд Кавальерс багт ялагдал хүлээснээр плейоффын II шатнаас улирлаа дуусгасан нь үүнд багагүй нөлөөсөн болов уу. К.Лаури өнгөрсөн улиралд 22.4 оноо, 7 оновчтой дамжуулалт, 1.5 бөмбөг таслалтыг дунджилсан юм.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Торонто түүнд ирэх жил 12 сая долларын гэрээг санал болгосон байна. Хоёр жил дараалан Бүх оддын тоглолтод сонгогдсон тэрбээр max гэрээгээр Торонтод үлдэх эсвэл чөлөөт агент болох гэсэн хоёр сонголтын нэгийг хийх гэнэ.
Г.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ