Террористууд Оросын тагнуулын ажилтанг цаазалжээ

Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл өчигдөр тохиосон агуу их Ялалтын 72 жилийн ойд зориулсан парад ОХУ-ын нийслэл Москва хотноо зохион байгуулагдаж байхад цаазын ял гүйцэтгэж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулжээ.
Уг бичлэг террористууд ОХУ-ын Тагнуулын байгууллагын ажилтанг цаазалсан аж. Цаазын ял гүйцэтгэсэн жихади “Оросууд нацистуудыг ялсан хэмээн баярлаж байна. Харин бид Орос тагнуулчийг цаазалж байна” гэж хэлсэн байна. Энэхүү бичлэг олон нийтийн сүлжээнд байршсаны дараа ОХУ-ын Батлан хамгаалах яам “Террористуудад баригдаад буй залуу Тагнуулын байгууллагын ажилтан биш” гэж мэдэгджээ.
Бичлэг 12 минут үргэлжлэх бөгөөд жихади оросоор ярихаас гадна цаазын ял сонссон залууд ОХУ-ын Тагнуулын байгууллагын ажилтны хар хувцсыг өмсгөсөн байсан аж.
Террористуудын гарт амиа алдсан ОХУ-ын иргэнийг хэн болохыг тогтоохоор ажиллаж эхэлсэн талаар тус улсын Тагнуулын байгууллагаас мэдээлэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ