Дэлхийн тэрбумтнууд Монголыг сонирхож буйг та анзаарсан уу. Хятадын тэрбумтан Жек Ма манай улсад ирж, амжилтанд хүрсэн нууцаасаа хуваалцсан. Мөн монголчуудын эерэг, сөрөг хандлагын талаар ч өөрийн бодлоо хэлсэн. Тэгвэл бас нэг тэрбумтан Монголд ирэхээр болжээ. Тэр нь АНУ-ын тэрбумтан, Като институтийн ТУЗ-ийн гишүүн Карл Барни аж. Тэрбээр энэ сарын 16-нд Туушин зочид буудлын Соёмбо танхимд илтгэл тавьж, бизнесийн ухаан, тэрбумтан болсон нууцаа монголчуудад дэлгэх гэнэ.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзэх боломжтой.
Уншиж байна |