Будда бурхны мэндэлсэн газрын агаар бохирджээ

img

Балба улсын “Лумбини” түүхийн дурсгалт газар агаарын бохирдлын улмаас үзэгдэх орчин хязгаарлагдахаас гадна иргэдийн эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх болжээ.

 

 

Уг ариун цогцолбор газар Будда бурхан мэндэлсэн хэмээн шашны судар дээр тэмдэглэсэн байдаг. Олон жилийн турш энэхүү цогцолборыг лав, хуваргууд хамгаалан ирсэн билээ. “Лумбини” цогцолбор орчимд гүн бохирдолтой хэмээн эрдэмтэд мэдэгдэв. Балбын хамгийн их бохирдолтой бүс нутгаар “Лумбини” орчмыг нэрлэсэн байна.

 

Тус улсын аялал жуучлалын гол бүс бол Буддагийн мэндэлсэн Лумбини тосгон юм. Уг түүхэн дурсгалт цогцолборыг үзэхээр жилд олон мянган жуулчид тус улсад хүрэлцэн ирдэг билээ.

 

ДЭМБ-ын мэргэжилтнүүд Лумбини орчимд хийсэн судалгаагаар агаарын бохирдол /PM2.5/ буюу хэт нарийн ширхэгт тоосонцор метр куб тутамд 173.035 микрограмм байгааг тогтоогджээ. Энэ нь Бээжин, Шанхай зэрэг агаарын бохирдол ихтэй хотуудтай ижилхэн бохирдолтой гэсэн үг юм. "Лумбини” цогцолборын лам “Бид агаарын бохирдлын улмаас сайн харж чадахгүй байна. Хүүхэд залуус унадаг дугуй унаж чадахгүй байна. Агаарын бохирдолтой холбоотой олон төрлийн өвчин дэгдэж байгаа” гэж ярьжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ацаараа урхан төрөх вэ дээ. Солиорч дуусахгүй юм аа
2017-05-10