Н.Түвшинбаярын барилдааныг шилдгээр нэрлэжээ
...
Олон улсын Олимпийн хорооноос бэртсэн хэдий ч ялалт байгуулсан бүх цаг үеийн шилдэг таван тамирчинг нэрлэжээ. Уг тамирчны нэрсэд МУГТ, Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт тамирчин Найдангийн Түвшинбаярын барилдаан багтжээ.
Н.Түвшинбаяр 2008 оны Бээжингийн олимпоос алтан медаль хүртэж, монгол түмнийг баярлуулсан. Харин 2012 оны Лондонгийн олимпод хүнд бэртэлтэй ч олимпийн аваргын төлөө ОХУ-ын бөх Хаибулаевтай барилдан ялагдаж, мөнгөн медаль хүртсэн билээ.
Түүний уг барилдааныг Олон улсын олимпийн хорооноос онцолж бүх цаг үеийн шилдэг таван тамирчнаар нэрлэсэн байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ