2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-с эхлэн оролцогч багуудын тоог ихэсгэж 48 баг оролцуулахаар болоод байгаа. Тэгвэл эдгээр багуудын 10 нь Африк тивийн баг байх боломжтой болжээ.
ОУХБХ-ний удирдах зөвлөл үүнийг саяхан баталсан бөгөөд урьдчилсан тоглолтуудын үр дүнд нийт 9 баг шууд хэсгийн шатанд өрсөлдөх эрхээ авах боломжтой болсон бол үлдсэн нэг эрхийг плейоффын тоглолт хийсэн баг авах боломжтой болсон байна. Ингэхдээ нийт тив тивийн 6 өөр орны багуудтай 2 эрх дээр өрсөлдөх гэнэ.
32 орны шигшээ багууд оролцдог өмнөх дүрэм ёсоор Хар тивд нийт таван эрх очдог байсан юм. Энэ дүрмээр 2018 оны Орос, 2002 оны Катарын ДАШТ-үүд тус тус болох бол 2026 онд дүрэм ийм байдлаар хэрэгжих болжээ.
Дашрамд сонирхуулахад Европ тивийн багууд шууд оролцох хамгийн олон буюу 16 эрхтэй байх бол араас нь 9 эрхтэй Африк, 8 эрхтэй Ази тивийн багууд тус тус эрэмбэлэгдэж байна.
Уншиж байна |