Машин нь шатсан залууд ”Приус”-тэй жолоочид туслахаар болжээ

Сүхбаатар дүүргийн Баруун дөрвөн зам орчимд байрлах “Талст” дэлгүүрийн замын эсрэг талд өчигдөр /2017.05.10/ 12.30 цагийн орчимд “Приус 20” маркийн автомашин шатсан.
Автомашин нь шатсан залууд “Приус эзэмшигчдийн нэгдсэн групп” фэйсбүүкийн цахим хуудасны гишүүд туслахаар хандивын аяныг эхлүүлжээ. Тус групп нь нийт 100 гаруй мянган гишүүнтэй аж. Гишүүн тус бүр 1000 төгрөгийн хандив өргөж, автомашин нь шатсан залууд машин авч өгөхөөр болжээ.
Группын гишүүдийн 10 хувь нь хандивын аянд идэвхитэй оролцож мянган төгрөгийн хандив цуглуулснаар 11 сая төгрөг цуглах боломжтой гэдэг тооцооллыг гаргасан аж.
Хандивын аянд нэгдэхийг хүсвэл Хаан банкны 5585453049 / О.Номин-Эрдэнэ/ тоот дансанд 1000 төгрөг шилжүүлэх ажээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ