Цэргүүдийн аминд хүрсэн этгээдэд Австрийн шүүх ял оноожээ

img

Сири улсад зэвсэггүй, шархтсан цэргүүдийн эсрэг хүч хэрэглэж, амь насыг нь хөнөөсөн этгээдэд Австрийн шүүхээс бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Уг этгээд 27 настай бөгөөд өнгөрсөн оны зургаадугаар сард Австри улсад баригджээ. “Түүнийг 20 цэргийн албан хаагчийн аминд хүрсэн хэмээн буруутгасан” талаар тус улсын төрийн мэдлийн агентлаг уламжлав.

 

Ял сонсоод буй этгээдийг алан хядах бүлэглэлтэй холбоотой хэмээн таамаглаж буй гэнэ. Тэрбээр өмнө Сирийн чөлөөлөх армид алба хаадаг байсан бөгөөд дүрвэгсдийн хамт хил давсан аж.

 

Гэмт этгээд ямар нэгэн харъяалалгүй бөгөөд Палестин дахь дүрвэгсдийн хуаранд өссөн байна. Харин түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй буйгаа илэрхийлэн, давж заалдахаа мэдэгджээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ