С.Батцэцэг, Г.Уртнасан нар өнөөдөр барилдана

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ энэ сарын 10-14-нд Энэтхэгийн нийслэл Делид болно. Өнөөдөр хэсгийн барилдаан болон хагас шигшээ, медалийн төлөөх барилдаан болох юм.
Өнөөдөр манай улсын эмэгтэй хоёр жүдоч барилдана. Чөлөөт бөхийн Ази тивийн АШТ-ны эмэгтэй 75кг-ийн жинд 7 бөх барилдана. Энэ жинд манай улсаас ОУХМ Г.Уртнасан оролцож байгаа билээ. Тэрбээр Өмнөд Үзбекстаны тамирчин Нулифар Гадаева барилдахаар оноолт таарчээ.
Харин эмэгтэйчүүдийн 63кг-ийн жинд 9 бөх барилдана. Энэ жинд манай улсаас МУГТ С.Батцэцэг оролцож байгаа. Тэрбээр Өмнөд Солонгосын тамирчин Хан Жин Ёнгтой барилдахаар оноолт таарсан.
Хэсгийн барилдаан 07.00 цагт, хагас шигшээ барилдаан 14.00 цагт, медалийн төлөөх барилдаан 16.00 цагт болно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ