Марко Верратти Германд тоглож магадгүй

Италийн шигшээ баг болон Францын ПСЖ клубын залуу хагас хамгаалагч Марко Верратти Германы лигийн босоо аварга Байерн Мюнхен багтай нэгдэж магадгүй байна. Эх сурвалжын мэдээлж байгаагаар Верраттигийн төлөөлөгч Германы багийн удирдлагуудтай холбоо тогтоогоод байгаа гэнэ.
Анх өөрийн төрсөн хотын Пескара багаас мэргэжлийн тамирчны замналаа эхлүүлж байсан Итали залууг 2012 онд Францын ПСЖ клуб худалдан авч 5 жилийн гэрээг үзэглэж байсан юм. Харин түүний энэ гэрээний хугацаа зун дуусах юм. Тухайн үед Францын аваргуудыг удирдаж байсан Карло Анчелотти залуу тоглогчыг тун ч их сонирхож багтаа авч байсан бол Германд ирсэн хойноо ч түүнтэй холбогдож байгаа нь энэ.
Марко Верратти ПСЖ баг 5 улирлыг үдэхдээ 133 тоглолтонд оролцож 5 гоолыг оруулсан юм.
Г.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ