Ээлжит мөрдлөгө

ОУХБХ-ноос хэд хэдэн ноцтой хэргийг шалгаж байгаа гэнэ. Энэ нь тус холбоог тойрсон авилга хээл хахуулын асуудалтай холбоотой хэргүүд бөгөөд сүүлийн 4 жилийн хугацаанд эрчимтэй хийгдэж байгаа мөрдөн шалгах ажлыг үргэлжлэл юм.
Холбооноос мэдээлж байгаагаар ОУХБХ-нд данстай зарим албан тулаатнуудыг холбогдсон хэд хэдэн хэргийн шалгаж байгаа гэнэ. Үүнд зуу орчим албан хаагч багтан шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл өгчээ. Эдгээр хэргүүд дээр холбооны ёс зүйн хорооны дарга Ханс Йоахим Экерт, бүрэн эрхэт байцаагч Корнель Борбели нар ажиллаж байна. Европ холбооны хуулийн байгууллагуудыг толгойлон ажиллаж байсан уг хоёр эрхэм 2015 оны 12-р сараас эхлэн шинэ албан тушаалд томилогдож, үүнээсээ хойш хэдэн арван хүнд их бага шийтгэл ноогдуулсан юм.
Г.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ