Согтуу жолооч хоёр хүнийг гэмтээжээ

img

Зам тээврийн ослын улмаас өнгөрсөн өдөр /2017.05.10/  6 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна.

 

Тухайлбал БЗД-ийн нутаг Амгалангийн төмөр замын гарамын замд S.Legacy маркийн автомашины жолооч Ж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож T.Specio маркийн автомашинтай мөргөлдөж  жолооч, зорчигч нарын 2 хүн гэмтээжээ.

 

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 47 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.


Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
yhej baisan arhichin jolooch nartai temzej hatuu shiitgej baihgui bol mongolchuud uheed , gemteed duusaj baina shyy
2017-05-12