ТҮЦ ачих явцад осол гарч, нэг хүн нас баржээ

Сүхбаатар дүүргийн 8-р хороонд өчигдөр /2017.05.10/ ТҮЦ ачсан автомашинд хавчуулагдан нэг иргэн нас барсан хэрэг гарчээ.
Тодруулбал тус хороонд байрлах ТҮЦ-ийг “Nissan UD” маркийн автомашинаар ачин хөдөлгөөнд оролцож явах үед 30 настай О гэгч иргэн ачсан ТҮЦ-ний хөндлөн баганад хавчигдан нас баржээ.
Талийгаач ачсан ТҮЦ дээр сууж явсан гэх албан бус мэдээ бий. Хэргийг Замын цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ