Г.Уртнасан хүрэл медалийн төлөө барилдана

img

 

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ эЭнэтхэгийн нийслэл Делид хотноо үргэлжилж байна. Өнөөдөр манай улсын хоёр бөх барилдлаа.

 

Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 75кг-ын жинд "Хилчин" спорт хорооны тамирчин,  ОУХМ Г.Уртнасан эхний даваанд Үзбекстаны тамирчин Нулифар Гадаеватай барилдаж 3:30 минутад оноогоор цэвэр ялсан. Гэвч хагас шигшээд БНХАУ-ын Палиха Палихатай барилдаж, цэвэр ялагдав.

 

Ингэснээр тэрбээр хүрэл медалийн төлөө Казахстаны бөхтэй барилдахаар боллоо.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ