Сүхбаатарын талбайд иргэдэд үзлэг, шинжилгээ хийв

Эрүүл мэндийн салбарын “Нээлттэй хаалганы өдөр” болж байна.
Нээлттэй хаалганы өдрийн хүрээнд иргэдэд зориулсан Эрүүл мэндийн өдөрлөгийг Сүхбаатарын талбай дээр зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ГССҮТ, НЭМГ зэрэг эрүүл мэндийн байгууллага иргэдэд үзлэг, шинжилгээ хийж, зөвлөгөө, мэдээлэл сургалт, сурталчилгаа явуулав.
Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нийтлэг тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох “1000 цагаан нөмрөгтөн” эмнэлгийн мэргэжилтний чуулган боллоо. Уг арга хэмжээнд МУ-ын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Эрүүл мэндийн сайд зэрэг албаны хүмүүс оролцов.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ