Хот орчмын шувуудад үүр бэлэглэе

08.00 цагт: НЗД С.Батболд болон хотын удирдлагууд Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцана. Мөн СБД-ийн нэгдсэн эмнэлэг, "Эрдмийн хөтөч-58" цогцолбор сургууль, СБД-ийн 15-р хорооны дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэж буй Сэлбэ коллекторын явц, Гэр хорооллын бие даасан дэд бүтцийн төв /Сервис центр/-ийн үйл ажиллагаатай танилцана. Мөн дүүргийн иргэдтэй уулзалттай. Хэвлэлийнхэний унаа Хангардийн үүднээс явна. Утас: 88080750
“Туушин” зочид буудлын “Сүлд” танхимд
09.00 цагт “Монгол улсын хөдөө аж ахуйн статистикийн өнөөгийн байдалд хийсэн үнэлгээ” сэдэвт хэлэлцүүлэг болно.Хэлэлцүүлэгт Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Нэгдсэн үндэстний байгууллагын ХХААБ-ын Ази, Номхон Далайн бүсийн зохицуулагч н.Аллан Николс нар оролцоно.
“Blue sky” зочид буудлын “Crystal” танхимд
09.00 цагт: ХНХЯ-наас Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг өнөөдөр буюу 2017.05.12-ны өдөр зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэгт ХНХ-ын сайд Н.Номтойбаяр болон нийгмийн даатгалын шат шатны байгууллагуудын төлөөллүүд оролцоно. Мөн УИХ-ын зарим гишүүд, Сангийн яам, Хууль зүйн яам, МҮЭХ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад төлөөллүүд оролцсон. Холбогдох утас: 88844482
Байгаль хамгаалах төвийн байранд
09.30 цагт: Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн чуулганд оролцсон 800 орчим төлөөлөгчийн хийж авчирсан шувууны үүрүүдээр "Хот орчмын шувуудад үүр бэлэглэе" нэртэй үзэсгэлэнгийн нээлт болно. Нээлтэд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол сайд, сурагчид оролцоно.
НМХГ-ын хурлын танхимд
10.00 цагт: Тос тосолгооны материал худалдаалдаг, сольдог газруудад хийсэн хяналт шалгалт, хуурамч тос масло худалдан авахгүй байх талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэнэ. Холбогдох утас: 91887887
Тогтнолын Ордны Удирдах зөвлөлийн хурлын танхимд /6 давхарт/
11.00 цагт Монгол Улс болон БНСУ-ын эмэгтэйчүүдийн найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, БНСУ-ын Эмэгтэйчүүдийн Холбооны Тэргүүн Жу Тэ Им нар хамтран ажиллах санамж бичиг үзэглэнэ. Холбогдох дугаар: 99832535, 99222550
СЭТГЭГДЭЛ БИЧИХ