Росс Баркли зарагдах уу

Английн Эвертон клубын шилдэг залуу хагас хамгаалагч Росс Баркли тун хүнд сонголтын өмнө ирээд байна. Учир нь түүний багтайгаа байгуулсан гэрээ энэ зун дуусгавар болох бөгөөд удирдлагаас гэрээний санал өгөөд байгаа ч Барклид хүнд болзол тулгаад байгаа юм.
Багийн ерөнхий менежер Рональд Куман өчигдөр өгсөн ярилцлагадаа “Росс Баркли ойрын 10 өдөртөө багтаж саналын хариуг өгөх ёстой” гэсэн байна. Тун залуудаа сайн гэрээ хийж чадсан Баркли Эвертоны менежерийн хүссэн хэмжээнд тоглохгүй байгаа нь нууц биш. Тиймдээ ч Куман Английн шигшээ багийн залуу хагас хамгаалагчид “Энэ улирал дуусахаас өмнө гэрээны саналаа ав. Эсвэл чамайг зарна” гэж тулгасан байна.
Барклигийн тоглолт сайнгүй байгаа учраас ийм тулгалт хийсэн нь ойлгомжтой. Мөн Р.Куман нэмж хэлэхдээ “Түүнийг Эвертоны удирдлагууд удаан хүлээсэн ч үр дүн гарсангүй. Тиймээс бид довтолгооны байрлал дээр түүнийг орлох тоглогчийг аль хэдийнээ хайж эхэлсэн” гэжээ
Г.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ