Жон Мак Гиннес хүнд гэмтэл авчээ

img

 

Их Британийн түүхэн дэх хамгийн шилдэг мотоциклчдийн тоонд багтдаг Жон Мак Гиннес өчигдөр Хойд Ирландад болсон нэгэн уралдаанд ирж оролцжээ.

 

“Isle of Man” уралдааны 6 удаагийн ялагч 45 настай Мак Гиннес урьдчилсан гараанд тун сайн оролцож байсан бол үндсэн уралдаанд азгүйтжээ. Тэрбээр осолд орж уралдааныг орхисон бөгөөд шууд эмнэлэгт хүргэгдсэн байна. Ингээд түүний нарийн оношийг гаргахад хөл нь хугарсан болох нь тогтоогджээ.

 

Жон Мак Гиннес удахгүй болох гэж байгаа   “Isle of Man” уралдаанд аварга цолоо хамгаалан оролцохоор бэлтгэлээ базааж байжээ.

 

Г.Баяраа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ