Трамп, Францис нар ”үнсэлцэв”

img

Италийн Ром хотын хана дээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Ватиканы тэргүүн Францис нарын үнсэлцэж буй зургийг зурсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Уг зургийг чөлөөт уран бүтээлч  Салватори Бенинтенде зурсан байна.

 

Олны анхаарлыг татаж буй уг зураг дээр Ватиканы тэргүүнийг сахиусан тэнгэрээр дүрсэлсэн бол харин Цагаан ордны тэргүүнийг тамын элч болгон зуржээ.

 

 

Уран бүтээлч уг зургийнхаа талаар “Миний сэтгэлийн толь тэднийг ийнхүү дүрсэллээ” гэж хэлсэн байна.

 

Хоёр долоо хоногийн дараа Францис, Трамп нар анх удаагаа уулзах билээ. Энэхүү уулзалтыг тохиолдуулан уг зургийг зурсан гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ