Майкл Антонио багтайгаа шинэ гэрээ хийжээ

img

 

Английн Вэстхэм Юнайтед багийн жигүүрийн тоглогч Майкл Антонио сүүлийн үед том багуудын хараанд өртөж эхлээд байгаа.

 

Ноттингэм Форест багаас Алхнуудын бүрэлдэхүүнд нэгдэж байсан тэрбээр Зүүн Лондоны багт тун сайн "идээшиж" байгаа юм. Тэгвэл өчигдөр багийн удирдлагууд түүнд 4 жилийн шинэ гэрээ санал болгож, Антонио ч тун дуртай хүлээн авчээ. Хоёр настай Англи залуу Вэстхэмийн нэрийн өмнөөс 69 тоглолт хийж, 18 гоол оруулаад байгаа юм.

 

Сонирхуулахад Майкл Антонио сүүлийн үед тун сайн мөргөж байгаа юм. Тэрбээр 2015 оны 8 сараас хойш нийт 12 гоолыг мөргөж оруулжээ. Түүний дээр цорын ганц тоглогч бичигдэж байгаа нь Арсеналын Оливье Жиру юм.  Антониог энэ зун Лондон хотын өөр нэгэн том баг болох Челси клуб авахаар хөөцөлдөж байсан юм.

 

Г.Баяраа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ