Солонгосын шинэ удирдагч Хөх ордноос татгалзав

img

Шинэхэн төрийн тэргүүн Мун Жэй Ин Ерөнхийлөгчийн ордноос улсаа удирдахгүй гэв. Энэ талаар “www.voanews.com” сайт мэдээллээ.

 

Ерөнхийлөгч Мун Жэй Ин

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөр сөрөг хүчин “Тобуро” намын дарга, хуульч мэргэжилтэй Мун Жэй Ин сонгогдсон билээ.

 

Тэрбээр Ерөнхийлөгчийн албаа өчигдөр шууд хүлээн авчээ. Эрхэм Ерөнхийлөгчийн хийх эхний ажил бол мэдээж Солонгосын хойгт үүсээд буй таагүй уур амьсгалыг намжаах, олон сая хүнийг заналхийлж буй Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг царцаах явдал юм. Мөн хил орчимд байршаад буй пуужингийн довтолгооноос хамгаалах “THAAD” төхөөрөмжийг эргүүлэн татах уу эсвэл АНУ-ын эрх баригчдын шийдвэрийг хүндэтгэх үү гэх сонголтын өмнө ирээд байна.

 

Ерөнхийлөгчийн өргөө "Хөх ордон"

 

Ард түмнийхээ шинэ итгэл найдвар болоод буй Мун Жэй Ин ажлынхаа анхны өдөр л олныг гайхшруулсан шийдвэр гаргалаа. Тэрбээр өмнөх төрийн тэргүүн нарын олон жилийн өмнөөс уламжлан ирсэн нэгэн уламжлалт ёсоос татгалзахаар болсон байна. Энэ бол Ерөнхийлөгчийн өргөө гэгдэх Хөх ордонд суухгүй гэдгээ тэрбээр илэрхийлэв. Тэрбээр “Улс орноо Хөх ордноос удирдахгүй, ард түмэнтэйгээ илүү ойр ажиллах болно” гэв.  Дэлхийн II  дайнаас хойш Өмнөд Солонгосын үе үеийн төрийн тэргүүн Хөх ордноос улсаа жолоодсон юм. Ерөнхийлөгчийн шинэ оффис Гванхвамуны талбайн дэргэдэх жирийн ажилчдын оффис гэнэ.

 

Мун Жэй Ин Хөх ордонд суухгүй гэдгээ илэрхийлсэнээс болж Ерөнхийлөгчийн албаныхан шинэ оффисыг тохижуулах, Ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах зэрэг нарийн төлөвлөгөө гаргаад тун завгүй байгаа гэнэ. Шинэ оффис ашиглалтад орсон өдөр Ерөнхийлөгч Хөх ордноос нүүхээр болсноо өчигдөр мэдэгдлээ. Хэдий Ерөнхийлөгч уламжлалаас татгалзаж байгаа боловч түүний аюулгүй байдлыг хангахад ихээхэн хүндрэл бэрхшээл тулгарч магадгүй талаар хэвлэлийнхэн мэдээлэв.

 

Энэ талаар ард түмний Ерөнхийлөгч “Би ард түмэнтэйгээ илүү ойр байхыг хүсч байна. Би ажлаа тараад зах орж, иргэдтэй уулзахын тулд холоос зорьж ирмээргүй байна. Тиймээс би энэхүү шийдвэрийг гаргасан. Би хүссэн үедээ иргэдтэй уулзахыг хүссэн. Тиймээс намайг бүү буруутгаарай” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн “Хөх ордонд бус оффист ажил хэрэг ярилцвал илүү амар байх болно” гэв.

 

Ерөнхийлөгч Хөх ордонд суухгүй гэдэг нь өмнөх Ерөнхийлөгч Пак Ын Хэтэй холбоотой байж магадгүй гэв. Учир нь Пак Ын Хэг ард түмэн “Хөх ордны охин” хэмээн нэрийддэг байсан юм. Түүний орон зай Хөх ордонд нэвт шингэсэн гэхэд болно. Пак Ын Хэ төрийн тэргүүнээр ажиллах хугацаандаа Хөх ордонг хааны ордон шиг ёс уламжлалтай болгохоос гадна ард түмэн болон хэвлэлийнхний өмнө хэтэрхий хаалттай болгожээ.

 

Мөн хатагтай Ерөнхийлөгч Хөх ордны хамгаалалтыг нэмэгдүүлэхээс гадна олон сарын дараа 1, 2 удаа л ордноосоо гарч ирж ард түмэнтэйгээ биечлэн уулздаг байжээ. Уг ёс дүрмийг халахаар болж шинэ Ерөнхийлөгч Хөх ордноос улсаа жолоодохоос татгалзсан аж.

 

Гэхдээ түүний шинэ оффис байрлаж буй Гванхвамуны талбай бол Пак Ын Хэг төрийн тэргүүнээс буулгах хэмжээнд хүргэсэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдсан газар юм. Солонгосчууд уг талбайд цугларч, авлига болон эрх мэдлээ урвуулан ашигласан Ерөнхийлөгчөө огцрохыг шаардан, жагссан түүхтэй. Ард түмний хувьд хаалттай байсан Хөх ордонг “нээлттэй” болгох шийдвэрийг Мун Жэй Ин гаргасан байна. Тэрбээр ордны зүүн хэсгийг музей болгохоор болжээ. “Хөх ордон дотор музей болгосноор жуулчид илүү ихээр тус улсад хүрэлцэн ирнэ” хэмээв.

 

Ерөнхийлөгч Мун Жэй Ин Хөх ордонд суухгүй гэх шийдвэрийг гаргахаас өмнө анхны төрийн дээд хэмжээний айлчлалаа Хойд Солонгос улсад хийх сонирхолтой буйгаа илэрхийлсэн юм.

 

Тэрбээр “Хойд Солонгостой илүү ойртон дотносч, АНУ-ын эрх баригчдад “үгүй” гэж хэлэх хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн билээ. “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампийн Солонгосын хойгт явуулж буй бодлогоос болж хоёр Солонгос дайсагнахад хүрсэн хэмээн” Мун Жэй Ин Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр мэдэгдсэн юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Америкаас л болж 2 улс хоорондоо хагаралддаг. Зөв ш дээ одоо ану г эсэргүүцэж хоорондоо эв түнжинтэй болох хэрэгтэй. Тэгж бтал америкчууд алчихнаа аягүй бол. Пак ын аавыг алуулсан гарууд шүү
2017-05-13
zochin:
tur tumbugur yos yombogor gedeg.ingeed l ireheeree hudlaa gar bolj baigaa yum.mongol uls ch yalgaagui.iimerhuu showchin garuud ard tumniig uimuuleed l ichihgui neree devshuultsen durdee itgeed baij bna sh dee.3 hulgaichiin 1 n songogdokh n gartsaagui.gehdee mongoliin songolt bish!iim l bna daa.
2017-05-12
Зочин:
Bat uul sood orchid ner devsheed yalchihsan bishuu
2017-05-12
Зочин:
popchin gar baih n
2017-05-12
zochin:
Gui yah ve muugui merdee bn.
2017-05-12
Зочин:
нүүгээгүй байгаа шинэ оффис ашиглалтад орохоор нүүнэ гэсэн
2017-05-12
Zochin:
Hudla medeelel oruulah yuma.Odohondo nvvgegve bolhos yavanda nvvj orno gsiinshde
2017-05-12
Зочин:
нүүгээгүй байгаа шинэ оффис ашиглалтад орохоор нүүнэ гэсэн