Гүнжийн дүү энэ сарын 30-нд гэрлэнэ

Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъямын гэргий Кейт Миддлтоны дүү Пиппа Миддлтон өнгөрсөн оны эцсээр сүй тавьсан тухайгаа зарласан билээ. Пиппа тэрбумтан Жеймс Маттевс гэгчтэй сүй тавьсан юм. Тэд өнгөрсөн оны хоёрдугаар сараас болзож эхэлжээ.
Тэгвэл хос энэ сарын 30-ны өдөр Лондон хотноо байрлах сүмд хуримаа хийхээр болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Хуримын ёслолд Уилъямын гэр бүлийнхэн оролцохоор болжээ.
Хэсэг хугацаанд ханхүү Харритай нэр холбогдож явсан Пиппа цахим хуудастаа “Тун удахгүй би хамгийн жаргалтай бүсгүй болно” гэж бичсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ