Залуу аав Лиам соло уран бүтээлээ гаргана

Британийн “One Direction” хамтлагийн гишүүн Лиам Пейн сарын өмнө анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ.
Өдгөө 23 настай Лиам өөрөөсөө арван насаар эгч дуучин Шерилтэй өнгөрөгч 2015 оноос болсон юм. Хос анхны хүүхдээ өхөөрдөн Баавгай хэмээн дууддаг талаараа саяхан цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн.
Тэгвэл аав болоод удаагүй байгаа Лиам анхны бие даасан уран бүтээлээ тун удахгүй фэнүүддээ хүргэхээр болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Тэрбээр өчигдөр инстаграм хуудастаа шинэхэн уран бүтээлийнхээ богино хэмжээний бичлэгийг байршуулсан аж.
Мөн Лиам фэнүүдтэйгээ уулзах үедээ Аав болох сайхан юм аа. Би үнэхээр жаргалтай байна. Энэхүү аз жаргалаа уран бүтээлээрээ дамжуулан та бүхэндээ хүргэх болно” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ