Роналд Куманы шинэ сонирхол

Багийн гол тоглогчдын нэг Росс Барклигийн талаар таагүй үгс унагасан Эвертон багийн менежер Роналд Куман шинэ жигүүрийн тоглогчтой болоход ойрхон болоод байгаа. Ливерпүүл хотын баг энэ удаад Брайтон багаас Энтони Нокарийг сонирхож байгаа гэнэ.
Брайтон клубын хувьд энэ жил тун сайн тоглож 93 оноотой хүснэгтийн дэд байранд улирлаа дуусгаад байгаа. Энэ амжилтад Энтони Нокарийн үүрэг оролцоо тун их байсан бөгөөд улирлын турш 15 гоол оруулсан юм. 25 настай Франц тоглогчын хувьд 2012 онд анх Лестер сити багтай нэгдэж байсан бол өнгөрсөн улиралд Бельгийн Стандард Лиж багт хүчин зүтгэж байсан юм.
Г.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ